Мэрайя Кэри аялан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Мэрайя Кэри аялан тоглолт хийнэ

“Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллах болсноосоо хойш тайзан дээр гэхээс илүү дэлгэцээр харагдах болсон дуучин Мэрайя Кэри аялан тоглолтоо хийхээр төлөвлөж буй тухай баяртай мэдээг фэнүүддээ дуулгасан байна. Хамгийн сүүлд тэрээр 2010 онд Америк, Египет, Бразил, Сингапур улсад аялан тоглолт хийж байжээ.

Харин удахгүй хийх тоглолтын товоо тэрээр хараахан мэдэгдээгүй байгаа ч удахгүй зарлах болно гэдгээ “Us Weekly”-д өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Өдгөө 43 настай Мэрайя Кэри энэ сарын эхээр дуучин Мигельтэй хамтран “Oz the Great and Powerful киноны дуу “Beautiful” синглээ хөгжим сонирхогчдод хүргээд байгаа билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж