Удирдагчийн хүүхэд нас кинонд

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Удирдагчийн хүүхэд нас кинонд

Сонгуульд ялалт байгуулаад байгаа Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн хүүхэд насны тухай өгүүлэх уран сайхны кино тус улсын театруудаар гарч эхэллээ. Түүний өөрийнх нь бичсэн “Хүүхэд насны минь тэнгэр” нэртэй номоос нь сэдэвлэн уг киног бүтээжээ.


“Гол дүр Султан хүүхэд ахуй цагаас тэнгэрт дүүлэн нисэх нисгэгч болохыг мөрөөддөг байлаа. Гэвч хувь заяа түүнийг өөр нэгэн өндөрлөгт аваачсан юм” хэмээн киноны үйл явдлыг бичжээ. Ерөнхийлөгч энэ киног дэлгэцэнд гарахын өмнө ганцаарчлан үзсэн бөгөөд ямар нэг дүгнэлт, сэтгэгдлээ хэлээгүй байна. Тус улсын Соёлын яамнаас киноны зардлыг гаргажээ.


1980-аад оны сүүлчээс төр барьж байгаа Назарбаев өдгөө 70 настай бөгөөд өнгөрсөн сард болсон сонгуульд 95 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж