
АНУ-ын Баруун Виржини мужийн Путнам хотод орших ахуйн болон эмнэлгийн зориулалттай хий үйлдвэрлэлийн “Airgas Inc” компанийн үйлдвэрт өчигдөр дэлбэрэлт болж, гал гарсан байна. Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн хотын албаныхны зүгээс иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлдвэрийг дайран өнгөрсөн автозамуудыг түр хугацаагаар хаасан байна. Одоогоор хийн үйлдвэрт дэлбэрэлт болсон шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа ба дэлбэрэлтийн улмаас бол гарсан галыг бүрэн унтраажээ.
“Airgas Inc” компанийн үйлдвэрт азот, ацетилин, хүчилтөрөгчийн гэх мэт олон төрлийн хий үйлдвэрлэдэг аж.
Б.АНХТУЯА