ДБЭТ-ийн 50 жилийн түүхийг өнөөдөр дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

ДБЭТ-ийн 50 жилийн түүхийг өнөөдөр дэлгэнэ

Дуурь, бүжгийн эрдмийн театр өнөөдөр 50 жилийн ойн баярын үйл ажиллагаагаа нээн, “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлаа эхлүүллээ. ДБЭТ-ын уран сайхны удирдагч А.Дашпэлжээтэй уулзан, ойн нээлтийн арга хэмжээний талаар сонирхлоо.

-“Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний хурлыг онцлог юу вэ?

-Ер нь бол театрт түүхэн замнал, ой тэмдэглэх үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний хурал гэдэг маань үндсэндээ судалгааны дүгнэлт, үнэлгээ, түүнд үндэслэн хойшдын зүг чиг заах үндсэн үйл ажиллагаа явна гэж үзээд байгаа юм. Тэгэхээр энэ үйл ажиллагааг үндсэн дээр эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа. Эрдэм шинжилгээний хурал дээр уран бүтээлчид буюу удирдлагууд түүхчилсэн замнал, уран бүтээл яриад байх нь гол биш. Үүнийг үздэг судалдаг хүмүүс юу гэж үнэлж, цэгнэж байна, хойшид юунд анхаарах хэрэгтэй байна, юунд дутагдалтай байна гэдэг талаасаа дүгнэлт гаргаж ирнэ гэснийг үнэлж бид энэ хурлыг зохион байгуулж байгаа юм. Гэхдээ үүнийг манай театр дангаараа хийж байгаа биш. СУИС-ийн эрдмийн зөвлөлтэй хамтран хийж байна.
 
-Хэн, хэн ямар илтгэлүүд тавьж хэлэцүүлж байна?

-Үүнд манай нэртэй судлаач, докторууд илтгэл тавина. Уран бүтээлийн талаар гэхэд Соёлын яам гэж байхаас л насаараа уран бүтээлийн хэлтсийн дарга хийсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Д.Жанчив гуай илтгэл тавилаа. Үүний араас балет, дуурь, хөгжмийн талаар хавсралт илтгэлүүд тавигдлаа. Мөн маркетингийн талаар тусгайлан авч үзсэн. Үүний талаар олон жилийн туршлагатай судлаач, доктор Борхүү багшийн илтгэл болон сүүлийн үед олон улсын хэмжээний бүх үйл ажиллагаанд маркетингуудыг хийж байгаа “Sound of Mongolia”-ыг Дамдинсүрэн илтгэлээ орууллаа. Хүмүүс магадгүй гайхаж магадгүй. Яагаад тэр шоу талын хүн энд юу хийж байгаа юм бол оо гэж. Шоундаа бус орчин үеийн урлагийн үйл ажиллагааны маркетинг яаж явах нь уу гэдгийг хэлэлцэнэ. Үүнд, манай театрын маркетингийн албаны дарга Дүүрэнжаргал хавсралт илтгэлээр оруулж ирнэ. Орчин үед хамгийн тод томруунаар тавигдаж байгаа зүйл бол соёлын үлйдвэр гэдэг асуудал. Үүний талаар судалсан хамгаалсан доктор Оюунцэцэг илтгэл тавина. Манай алдарт судлаач Жамцын Бадраагын удмын зээ нь Цэцэнцолмон гэж залуу судлаач энэ урлаг соёлын байгуулагын үйл ажиллагааг нэлээд өөр өнцгөөс харсан илтгэлээ оруулсан. Энэ бүхнийг үзэж хараад сонсоод дүгнэлтийг нь гаргаад хойшдыг нт тодорхойлоод ирэхээр ДБЭТ ямар чиг шугамаар ямар маркетинг, бодлого барин ажиллах уу гэдэгт түлхэц болно хэмээн ойлгож энэ эрдэм шинжилгээний хурал хийгдэж байгаа. Ер нь манайх баяраа хурал, цуглаан, шоу гэдэг талаасаа бус уран бүтээлээсээ төлөөллүүдийг нь сорчлон авч үзэгчдэд хүргэх гэж байна.

-Өнөөдөр “Уран бүтээлийн түүхэн зураг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно?

-Түүх өгүүлэхэд хамгийн хөдлөшгүй баримт бол тэр агшинг шингээсэн гэрэл зургууд. Байгаа бүх бололцоогоо ашиглан энэ үзэсгэлэнгээ гаргалаа. Гэхдээ байгаа бүхнээ үзүүлнэ гэвэл бидний үзэсгэлэнгээ нээх байрнаас авахуулаад боломжгүй юм. Мөн л төлөөлөл болгон сорчлон гэрэл зургуудаа дэлгэнэ. Мэдээж тэдгээр гэрэл зургуудаа үзэсгэлэнгийн цэгцэнд оруулан дахин буулган зассан. Энэ бол бидэнд хадгалагдаж ирсэн сан, шшнийг өнөөгийн үзэгчдэд хүргэе гэж зорьсон. 50, 60, 70 оны уран бүтээлийг мэдэхгүй залуу үеийнхэн маань зөндөө байгаа шүү дээ. Тэдэнд баримтаар үзүүлэхийг зорьлоо. Ямарваа нэг юманд өчигдөргүй өнөөдөр өнөөдөргүй маргааш гэж байхгүй шүү дээ. Энэ түүхэн хэлхээсийг ойртуулахаар 50 жилйин ойн хүрээнд театрыг зорин ирсэн хэн бүхний өмнө гэрэл зургийн үзэсгэлэн маань нээлттэйгээр хүрнэ.

-Бас ДБЭТ-ын 50 жилийн түүхийг өгүүлэх баримтат кино өнөөдөр нээлтээ хийнэ. Олон бэлгийг нэг өдөр дэлгэх нь ээ?

-Сүүлийн үед хураагдсан баримтуудаа мөн шинээр авсан зургуудыг нэгтгээд манай алдартай кино найруулагч Ж.Жигжидсүрэн хийсэн. Мэдээж хэрэг үүнд сайн тал их байвч саар тал их бий л дээ. 50 жилийн үйл ажиллагааг 50-60 минутад багтаана гэдэг бол хэцүү. Тэнд ямар нэг хэмжээгээр баримт нь хадгалагдаж ирээгүйгээс болоод орсон ороогүйн тухай хүмүүсийн хувьд гомдол санал юм гарах байл даа. Үүнийг үгүйсгэх арга байхгүй боловч 50 жилийн үйл ажиллагааны тэр дундаа урхан бүтээл, уран бүтээлчдийн тухай баримтат кино бүтээнэ гэдэг хэдийгээр хэцүү ч бас л өнөөдрийн үзэгчийг өмнөх үзэгчтэй холбон өгч ийм байсан юм аа гэдгийг л хөдөлгөөн дуутайгаар багцлаад хүргэх нь ээ. Гоё кино болсон байна лээ.

ДБЭТ-ын 50 жилийн ойн хөтөлбөр:

14-нд

  • 10.00-12.00 “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурал үзэгчдийн танхимд
  • 14.00-15.30 ДБЭТ-ын хамт олны “Улаан хивсний ёслол”-ын арга хэмжээ ДБЭТ-т
  • 15.30-16.00 “Уран бүтээлийн түүхэн зураг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт ДБЭТ-ын фоёнд
  • 16.00-17.30 “Гэгээн оргил өөд” 50 жилийн ойн баримтат киноны нээлт үзэгчдийн танхимд

15-нд

  • 18.00  цагт П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь

16-нд

  • 18.00 цагт Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет, Н.Римский-Корсаков “Щехеразада” балет

17-нд

  • 18.00 цагт Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь

18-нд

  • 17.00 цагт П.И.Чайковскийн “Хунт нуур” балет

19-нд

  • 17.00 цагт ДБЭТ-ын 50 жилийн ойн “Гала концерт”-ыг тус тус өргөн барих нь ээ.
Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж