
Сильвио Берлускони нь өнгөрсөн 2010 онд хувийн сууцандаа зохион байгуулсан “бунга-бунга” нэртэй үдэшлэгийн үеэр 17 настай Кармила эль-Махроугтай бэлгийн хавьтал үйлдсэнийхээ төлөө 7000 евро төлсөн гэнэ. Харин Кармила эль-Махроугийн зүгээс үүнийг эрс үгүйсгэж, 7000 еврог үдэшлэгийн дараа Берлусконигоос бэлгэнд авсан хэмээн мэлзэж байгаа аж. Гэвч прокурорын мэдээлснээр Кармила нь өнгөрсөн 2010 оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд Сильвио Берлусконигоос 4.5 сая гаруй еврог хүлээн авсан байна.
Италийн Засгийн газрын тэргүүн асан Сильвио Берлускони өмнөх давж заалдах шатны шүүх хурлаас таван жил улстөрд ажиллах эрхээ хасуулж, дөрвөн жил шоронд хорих ял сонссон билээ. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард болсон эхний шүүх хуралаас татвар төлөөгүй, санхүүгийн залилан хийсэн хэрэгт буруутгагдан дээрх ял, шийтгэлийг сонссон юм.