Брэд Питтийн шинэ бизнес

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Брэд Питтийн шинэ бизнес

Сүүлийн үед бизнесийн салбарт чамгүй амжилттай яваа Холливудын хүндтэй эрхэм Брэд Питт дахин шинэ бизнесийн санаа олжээ. Тэрбээр өөрийн дуртай жимсний чанамал үйлдвэрлэгч, Францын “Christine Ferber” жимсний чанамалын адил “Jam Fairy” нэртэй брэнд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

“Christine Ferber” нь Францын “Niedermorschwihr”-д үйлдвэрлэлээ явуулдаг өөрийн улсад төдийгүй дэлхийд нэртэй жимсний чанамал аж. Уг жимсний чанамалыг дэлхийн нэртэй томоохон зочид буудал, зоогийн газрууд хүнсэндээ хэрэглэдэг байна. Харин “The Mirror”-т мэдээлснээр гэрийн тавилга, дарсны бизнест хүртэл хөл тавьсан Брэд Питийн бизнес ийнхүү дахин өргөжих бололтой.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж