Хаягдал цаасаар харандаа хийдэг машин

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Хаягдал цаасаар харандаа хийдэг машин

Хятадын зохион бүтээгч Chengzhu Ruan гэгч хаягдал цаасыг ашиглах бүтээлч санаа гаргаж, нэгэн жижиг төхөөрөмжийг зохион бүтээжээ. Уг машинд харандааны гол, цавуу гэсэн хоёрхон зүйл хэрэгтэй ба та хэрэглэхгүй болсон хаягдал цаасаа уг машинд хийхэд харандаа болон гарч ирэх аж.

Энэхүү машины ажиллах механизм нь тун энгийн таны хийсэн цаасаар харандааны голыг маш нягт ороох ба цавуугаар наана. Ингээд хажуугийн жижиг нүхээр бэлэн болсон харандаа гарч ирэх юм.

Т.ТҮВШИН





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж