
Цахим ертөнцийн хамгийн идэвхитэй хэсэг болох жиргээчидтэй хийх уулзалт тавдугаар сарын 17-ны 18.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 34 тоотод эхэлнэ. Хууль зүйн сайд өмнө нь салбарынхаа шинэчлэлийн асуудлаарх иймэрхүү уулзалт, хэлэлцүүлгүүдийг хууль зүйн салбарын мэргэжилтнүүд, судлаачид болон хэвлэл мэдээллийнхний дунд зохион байгуулж байсан. Хууль зүйн салбарыыг бүхэлд нь хамарч байгаа шинэчлэлийн бодлогоо сайд “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” хэмээн нэрлэж, энэ бодлогын хүрээнд боловсруулж буй хуулиудын үзэл баримтлалыг танилцуулах, хуулийн төслүүдийг олон нийтэд нээлттэйгээр хэлэлцүүлж эхлээд байгаа юм.
Сануулахад Хууль зүйн Үндэсний Хүрээлэнд зохион байгуулах Жиргээчдийн уулзалтад танхимын багтаамжаас шалтгаалан эхний 100 хүнийг оролцуулахаар хязгаарласан тул уулзалтад оролцох хүсэлтийг 99036187 дугаарын утсаар хүлээж авах гэнэ. Харин хуулийн төслүүдтэй танилцахыг хүсвэл Хууль зүйн яамны http://www.moj.gov.mn/ хаягаар орж, татаж авах боломжтой юм байна.