Сирийн арми стратегийн чухал хотыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Сирийн арми стратегийн чухал хотыг эзлэв

Сирийг Засгийн газрын цэрэг Дамаскийг Иорданы нийслэлтэй холбосон стратегийн чухал зам дээрх Хирбет Газале хотод хяналтаа бүрэн тогтоосон тухай Associated Press мэдээлэв.

Сирийн армийнхан. Фото: George Ourfalian / Reuters

Хэдэн долоо хоногийн өмнө босогчид уг хотыг эзлээд байсан ч Засгийн газрын цэргийн сөрөг довтолгоог барьж чадалгүй хотыг эргүүлэн алдсан байна. Тулалдааны явцад талуудын амссан хохирлын талаар мэдээлэл огт байхгүй байгаа юм.

Засгийн газрын цэргийн хувьд энэ хотыг эзлэх нь стратегийн чухал үүрэгтэй байлаа. Хилийн Дераа хотыг хамгаалж байгаа Засгийн газрын армийн хангамж энэ замаар хийгддэг ажээ. Хирбет Газале хотыг эзэлсний дараа Ассадын арми Дераа-Дамаскийн засмал замын хэвийн ажиллагааг сэргээх боломжтой болжээ.

«Фронт аль-Нусра» гэх босогчдын хамгийн чадвар сайтай исламын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа Сирийн зүүн ба хойд нутагт босогчид багагүй амжилттай байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж