АНУ, БНСУ хамтарсан хээрийн сургуульд гарав

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

АНУ, БНСУ хамтарсан хээрийн сургуульд гарав

Вашингтон, Сөүл даваа гаригт Өмнөд Солонгосын эргийн орчимд далайн цэргийн хоёр хоногийн хамтарсан хээрийн сургуулиа эхлүүлэв.  Америкийн онгоц тээгч USS Nimitz хөлөгтэй цохилтын групп оролцож байна гэж цэргийнхэн мэдээлснийг Ренхап агентлаг дамжуулжээ.

Nimitz онгоц тээгч нь 97 мянган тоннын усан эзэлхүүнтэй дэлхийн хамгийн том хөлөг онгоцнуудын нэг бөгөөд өнгөрсөн бямба гаригт Пусан боомтод орж ирээд даваа гаригийн өглөө хээрийн сургуульд оролцохоор далайд гарчээ.

Энэ цохилтын бүлэглэлд Nimitz хөлгөөс гадна пуужинт эсминец USS Момсен, USS Preble ба пуужинт крейсер USS Princeton зэрэг том хөлөг онгоцнууд орж байгаа. Далайн цэргийн хээрийн сургууль хоёр хоног үргэлжлэх ажээ.

Өнгөрсөн мягмар гаригт Хойд  Солонгос энэ хээрийн сургуульд дургүйцлээ илэрхийлсэн байв. Хойд Солонгосын Баруун өмнөд фронтын командлагч Ардын чөлөөлөх армийн анги, нэгтгэлүүддээ шаардлагатай тохиолдолд  Шар тэнгис дэх Өмнөд Солонгосын таван арлыг “галын далай болгоход” бэлэн байх тушаал өгсөн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж