
Уг компанийн мэдээлснээр эхний шатанд реакторуудыг хөргөх, шатсан түлшийн түвшинг хэвийн хэмжээнд оруулах арга хэмжээ авах бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд 3 сарын хугацаа шаардагдах ажээ. Дараа нь реакторуудыг битүүмжлэн хаах ажлыг 6-9 сарын хугацаанд хийж гүйцэтгэх юм байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд атомын цахилгаан станцтай холбогдон гарсан сүйрлийн ул мөрийг хэвийн байдалд оруулж, Украиний Чернобылийн атомын цахилгаан станцийн гамшигийн хэмжээнд хүрэхүйц сүйрлийг үүсгээд байгаа одоогийн хямралд цэг тавих ажээ.
Токиогийн Эрчим хүчний компанийн/TEPCO/ захирал Цунехиса Кацумата цөмийн станцад осол гарсантай холбогдуулан огцрохоор шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн боловч чухам хэзээ гэдгээ тодорхой хэлж чадаагүй байна. Тэрээр “Цөмийн цахилгаан станцийн гэмтлийг бүрэн хяналтандаа авах, сүйрэлтэй холбогдон гарч буй санхүүгийн асуудлыг шийдвэрлэх гээд хийж гүйцэтгэх ажил их байгаа тул тийм амархан шийдвэрлэх асуудал биш юм… гэж мэдэгджээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг