ТҮК-ийн ажилчид Хонгконг, Сингапурт аялна

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

ТҮК-ийн ажилчид Хонгконг, Сингапурт аялна

Их цэвэрлэгээ, хот тохижилтын ажилд иргэдийн  сэтгэл их өндөр байна. Нийслэл хот маань хур хогноосоо салж, цэвэр цэмцгэр хот болоход ТҮК-ийн ажилчдын хувь нэмэр хамгаас их байдаг. Тиймээс Нийслэлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийг хийж гүйцэтгэдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих үүднээс “Хоггүй гудамж, хоггүй хороо” болзолт уралдааныг зарлаж байна. Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог цуглуулалт, тээвэрлэлт хариуцсан байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох бөгөөд 2013 оны 5-р сарын 6-аас 10-р сарын 1-ний өдрийг хүртэл 5 сар үргэлжилэх юм. Уралдааныг Нийслэлийн өдөр буюу 10 сарын 29-ний өдөр дүгнэх бөгөөд шалгарсан баг хамт олныг 1-5 сая төгрөгөөр шагнаж урамшуулахын зэрэгцээ ур чадвар, ажлын бүтээмжээрээ хамт олноо  манлайлан шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч 3 хүнийг  дэлхийн хамгийн цэвэр цэмцгэр хот улс болох Хонгконг, Сингапурт  7 хоног аялах эрхээр шагнаж урамшуулах юм гэж  Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж