Үлийн цагаан оготнотой тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Үлийн цагаан оготнотой тэмцэнэ

Газар тариалан, бэлчээр хамгаалалтын  ажил эхлэхтэй зэрэгцээд үлийн цагаан оготно ч “ажлаа хийж” эхэлжээ. Мэрэгчдийн хамгийн хөнөөлтэй нь үлийн цагаан оготно бөгөөд бэлчээр сүйтгэгч гол дайсан юм.

Өвөрхангай аймгийн хэмжээнд улсын төсвийн 62.8 мянган төгрөгөөр 6 сумын 40 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг эхлүүлэхээр аймгийн Засаг даргын захирамж гарч, эхний ээлжинд Баян-Өндөр сумын зургаан мянган га бэлчээрийн талбайд микро биологийн аргаар мэрэгчтэй тэмцэх ажлыг хийж дуусгаад байна.

Эрдэмтдийн судалгаагаар үлийн цагаан оготно нь өндөр, өтгөн сахлаг өвс ургамал дунд үржиж чаддаггүй, харин сийрэг өвс ногоотой газар амархан тархаж, үрждэг бөгөөд ийм үед өөр хоорондоо мэдээлэл дамжуулахад илүү хялбар байдаг байна. Тиймээс бэлчээр ихээр талхлагдаж байгаа нь үлийн цагаан оготно хурдан хугацаанд өсч үржих шалтгаан болж байгаа аж. Уг “дайсантай” тэмцэхэд биологийн арга илүү үр дүнтэй байдаг гэнэ. Тухайлвал махчин шувуудад үүр, суултуур засаж өгөх нь малчин хүн малаа хариулж явахдаа л хийчихэж дөнгөх хамгийн амархан хэрнээ чухал үр дүнтэй арга болохыг эрдэмтэд батлаад байгаа.

Өвөрхангай аймгаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж