
УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Хүний хөгжил сангийн хуультай холбогдуулан Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох үед дээрх асуудал хөндөгдлөө. УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үед малчдын зүгээс банкны зээлээ Хүний хөгжлийн сангаас бэлэн бусаар олгох нэг сая төгрөгөөр барагдуулах хүсэлтэйгээ илэрхийлдэг юм байна. Гол нь тэдгээр малчдын хувьд банкны зээлэнд баталгаа болгон барьцаалсан мал мал зудад үхчихсэнээс болж, шүүх рүү олон дахин явдаг ажилтай болжээ. Гэвч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тайлбараар бол Засгийн газрын зүгээс малчдын тавьсан асуудлын хүрээнд банкны удирдлагуудтай уулзаж, Хүний хөгжлийн сангийн мөнгөөр малчдын зээлийг барагдуулах бололцоотой эсэхийг санал болгоход хоёр ч удаа татгалзсан байна. Тиймээс асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа гэдгийг тэрбээр тодотголоо.
Малчдын хувьд Хаан банкинд 50 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа юм байна.
Г.Дарь