Өндөр албан тушаалын хязгаар тогтооно

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Өндөр албан тушаалын хязгаар тогтооно

Кубын Коммунист Намын VI их хурлыг нээж Кубын ерөнхийлөгч Рауль Кастро хэлсэн үгэндээ Кубын улс төр, засаг захиргааны “өндөр албан тушаалтны” тасралтгүй томилолтын хугацааг 10 жилээс хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгч, төр засаг, намын албан тушаалд залуу хүмүүсийг томилон ажиллуулах үүргийг өгчээ.
Ерөнхийлөгч Рауль Кастро “Улс төр, засаг захиргааны өндөр албан тушаалд тав таван жилээр томилж, арван жилээс хэтрүүлэхгүй байх дүгнэлтэд хүрлээ” гэж мэдэгдсэн ажээ.

Кубын ерөнхийлөгч “Улс төр, засаглалын удирдагчид тодорхой нэгэн сургууль, танил талаараа дамжин тодрох ёсгүй гэдгийг бид мэдэрлээ” гэж мэдэгдсэн байна.
ККН-ын VI их хурал дөрөвдүгээр сарын 19 хүртэл үргэлжлэх бөгөөд коммунист намын их хуралд хөдөө орон нутаг, хот суурин газрын намын байгууллагыг төлөөлсөн нийт 997 төлөөлөгчид оролцож байгаа ажээ.

Эх сурвалж: EFE
  Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж