Түймрээс сэргийлэх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Түймрээс сэргийлэх уулзалт боллоо

Монгол улсынЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Монгол-Оросын хил дагуух бүс нутгийг түймрээс хамгаалах асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг энэ сарын 9, 10-нд Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Тус хуралд ОХУ-ын Буриад, Тува, Өвөр байгалийн хязгаараас ирсэн төлөөлөгчид оролцлоо. Харин манай улсыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын Засаг дарга болон удирдах шатныхан оролцсон байна. Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, хоёр улсын хил орчмын байгаль экологи, эдийн засагт их хэмжээний хохирол учирч байгаа билээ. Дархан-Уул аймагт болсон олон улсын уулзалт семинарын үр дүнд мэдээлэл солилцоог сайжруулах, хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хохиролыг нөхөн төлүүлэх, гал унтрааахад хоёр улсын талаас оролцох хүмүүсийг түр нэвтрүүлэх зэрэг олон асуудлаар хэлэлцэж, санамж бичигт гарын үсэг зуржээ.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж