Орон нутгийн авто замын ослыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Орон нутгийн авто замын ослыг бууруулна

Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар хамтарсан “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” зөвлөгөөн өнөөдөр /05.13/ болжээ. Зөвлөгөөнөөр орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцэж, түүнийг бууруулах талаар тодорхой санал гаргаж Засгийн газарт хүргүүлж, аймаг, орон нутгийн  мэргэжлийн байгууллагууд  хамтран ажиллахаар болсон гэнэ.

Зөвлөгөөнд Замын цагдаагийн газар, Архангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга, замын цагдаагийн байцаагчид болон замын засвар, арчилгаа хариуцсан компанийн инженер, хариуцлагатай ажилтнууд оролцсон тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж