Барбара Уолтерс тэтгэвэртээ гарна

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Барбара Уолтерс тэтгэвэртээ гарна

Америкийн алдартай телевизийн хөтлөгчдийн нэг зохиолч, сэтгүүлч Барбара Уолтерс тэтгэвэртээ гарах болсноо албан ёсоор мэдэгджээ. Тэрээр өнгөрөгч саруудад өөрийг нь ABC телевизийн уран бүтээл “The View” шоугаа үргэлжлүүлэн хөтлөх болно гэх мэдээллийг үгүйсгэж ирэх зунаас эхлэн тэтгэвэртээ гарах болсноо ийнхүү фэнүүддээ дуулгасан байна.

Тэрээр энэ тухайгаа мөн ABC-ийн албан ёсны цахим хуудсанд мэдээлж ”Би гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа. ABC тэр дундаа “The View”-тай хамт байх амьдралын минь мартагдашгүй цаг мөч байх болно. Сүүлийн үед намайг өөр шоу хөтлөх гэж байгаа гэсэн мэдээллүүд ч гарсан байсан. Би үүнийг үгүйсгэмээр байна. Би дахиж телевизийн нэвтрүүлэг, шоу хөтлөх бодолгүй байгаа” гэжээ.

Тэрээр 1976 онд телевизийн урлагт хөл тавьж 1997 оноос “The View” шоугаараа үзэгчдийн танил болсон билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж