Цагаан өнгийн iPhone 4 худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Цагаан өнгийн iPhone 4 худалдаанд гарна

Apple-ийн цагаан өнгөтэй iPhone 4 смартфон энэ сарын сүүлээр худалдаанд гарна. Онлайн эх сурвалжуудын мэдээлснээр энэхүү смартфон нь эхлээд АНУ болон Европын зах зээл дээр борлогдох ажээ.

Гэхдээ Apple-ийн зүгээс албан ёсны мэдээллийг одоогоор хараахан гаргаагүй байгаа ч, дээрх мэдээлэл баттай болохыг ажиглагч, шинжээчид баталж байна. Өнгөрсөн жил iPhone 4 худалдаанд гарснаас хойш цагаан өнгөтэй хувилбарыг хэрэглэгчид тэсэн ядан хүлээж байсан. Харин Apple компани бүтэн жил үнэнч фэнүүдээ хүлээлгэсний эцэст ийнхүү хэдхэн хоногийн дараа цагаан өнгийн iPhone 4 худалдаанд гарахаар боллоо.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж