Оюутнууд Ногоон нуурын далан орчмыг цэвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Оюутнууд Ногоон нуурын далан орчмыг цэвэрлэлээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг даргын ажлын алба, ШУТИС-ийн оюутнууд нийт 160 хүний бүрэлдэхүүн өнгөрөгч амралтын өдөр 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон нуурын даланд их цэвэрлэгээ хийлээ. Цэвэрлэгээнд сайн дураараа оролцсон оюутнуудыг савар, шуудай, бээлий зэрэг ажлын багаж хэрэгслээр хангасан байна. Мөн энэ үеэр нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахад гар бие оролцож байгаа оюутнуудтай Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан уулзжээ. Цэвэрлэгээнээс гарсан 27 тонн хог хаягдлыг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн хог тээврийн машинаар тээвэрлэн цагаан давааны хогийн цэгт асгасан байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж