Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 18

Энэ өдөр төржээ

Английн эдийн засагч, полт экономийн сонгодог төлөөлөгч Давид Рикардо (1772.04.18-1823.09.11)

Давид Рикардо 1772 оны дөрөвдүгээр сарын 17-нд санхүүчийн гэр бүлд төржээ. Тэд­нийх хүүгээ төрөхийн өмнө Англид цагаач­­­­лан иржээ. Дэвид Голландад суралц­­аж 14 настайгаасаа Лондоны хөрөн­­­­гийн бирж дээр арилжаа явуулж байсан эцэг­тээ тусалж эхэлсэн гэдэг. Тэрээр жүүдийн шашинтай эцгээсээ 21 настайдаа холбоогоо тасалсан байв. Протес­­­тант  Абигайль Делволл бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн учир эцэг нь түүнийг тэжээхээ больжээ. Гэвч Рикардо тун удалгүй бирж дээр хэдэн саяын хөрөнгө бос­гож чад­сан байна. Биржийн арилжаанд тэр сонир­­хол­гүй болоод Адам Смитийн үзэл санаатай танилцан түүний жишээгээр газ­рын язгуурт­нуудтай тэмцэл хийж эхэл­сэн байна. Гэхдээ тэрээр Смитийн том өр­сөл­дөгч нарын нэг болж чадсан юм. Давид Рикардо өөрийн цаг үеийн эдийн засгийн дүн шинжилгээг хийсэн олон бүтээлтэй. “Полт экономийн эхлэл ба татвар” гэдэг 1817 онд хэвлүүлсэн ном нь түүний томоохон бүтээл юм. Бүтээг­дэх­үүний үнэ нь тэднийг үйлд­вэр­лэхэд зар­цуулсан хөдөлмөрийн хэмжээ­нээс хамаар­даг гэж Рикардо үзээд энэ санаан­­даа тулгуурлан хуваарилалтын онол­ыг бий бол­госон байв. Түүгээр нь тэр үнэ цэнэ нийгмийн янз бүрийн ангиудын хооронд хуваарилагдана гэдгийг рикардо тайлбарлаж өгчээ.
Давид Рикардо 1821 онд полит эконом­ийн клубыг Англид байгуулж байлаа. Тэрээр 51 насандаа 1823 оны есдүгээр сарын 11-нд Их Британийн Глостерширт нас баржээ.

Энэ өдөр таалал төгсжээ

Оросын уран барилгач Карл Росси (1775.12.24-1843.04.18)

Оросын уран барилгач, классизмын хожуу үеийн төлөөгч Карл Иванович Росси (жинхэнэ нэр нь Карло ди Жованни Рос­си) 1775 оны арванхоёрдугаар сарын (18) 29-нд Венеци хотноо төржээ. Таван нас­тайдаа герман бүжгин жүжигчин эхийн хамт Парист очсон бөгөөд 17 настайдаа тэндээс Санкт-Петербургт иржээ. Хүүхэд ахуйгаасаа урлагийн ертөнцөд ойр байсан тэрээр уран барилгач Ф.Бренны шавь нь болжээ. Росси 1795 оноос «Aдмиралтейн архитектурын коллеги»-д ажиллах болов. Росси 1802-1803 онд Италид сурал­цав. 1806 онд “Эрхэм дээд­­сийн тан­хим”-ын уран барилгач цолтой болсон байлаа. Тэрээр 1808 онд Москвагийн аян гэх томилолтын хэсэгт ажиллан Арбатын талбайд хожим түймэрт шатсан театрын барилгыг бариулжээ. 1815 онд Петербургт  ирээд барилгын хорооны гишүүнээр сонгогджээ.

Михайловын ордон

Российн уран барилгад “сүр­­­­лэг бөгөөд дэгжин” хосол­сон “сонгодог стиль” ноёрх­дог. Түүний гол бүтээлүүд нь Елагины ордон (1816-1818, Михайловын ордон, Сенат ба Синодын  байшин (1829-1833), Эзэн хааны нийтийн номын сангийн нүүрэн тал, Аничковын ордны танхимууд, Төв штабын байр, Александрын театр, Дотоод хэргийн яамны байр, Өвлийн ордны Цэргийн галерей зэрэг ордог. Сүүлийн бүтээлийн нэг нь Новгородын Юрьевын сүмийн хонхот цамхаг байлаа. Росси 1849 оны дөрөвдүгээр сарын 18-нд Петербург хотноо таалал төгсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж