Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгджээ

Хятад улс дөрөвдүгээр сард 67,15 сая
тонн төмрийн хүдэр импортолж, одоогоор энэ жилийн хамгийн дээд үзүүлэлтэд
тооцогдож байгаа юм. Тус үзүүлэлт нь өнгөрсөн гуравдугаар сараас 2,6 сая
тонноор нэмэгдсэн бол 2012 оны мөн үетэй харьцуулахад 16,4 хувиар өссөн байна.
2013 оны эхний улирлын байдлаар нийт 253,6 сая тонн буюу өнгөрсөн жилийнхээс
3,9 хувиар илүү импортолсон аж. Бээжингийн CBMX металл-түүхий эдийн бирж дээр
худалдаа явуулаагүй бол төмрийн хүдрийн импортод шинээр лиценз олгохгүй болсон
билээ. Импортын лицензийг зөвхөн Хятадын аж ахуй нэгжүүдэд олгох бөгөөд үүний
тулд сүүлийн нэг жилийн хугацаанд төмрийн хүдрийн импорт 1 сая тонноос доошгүй
байхаас гадна CBMX бирж дээр 500 мянган тонн төмрийн хүдэр арилжаалах ёстой.

Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгдэж
байгаа нь тус улсын гангийн үйлдвэрлэл бага зэрэг сэргэж буйтай холбоотой юм.
Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятадын гангийн экспорт өнгөрсөн
дөрөвдүгээр сард 5,55 сая тоннд хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 18,8 хувиар
өсчээ. Харин эхний улирлын нийт гангийн экспорт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс
19,9 сая тонн буюу 19 хувиар өссөн байна. 

Э.Од     

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж