1000 гэрэлт зул хөөргөлөө

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

1000 гэрэлт зул хөөргөлөө

Өнгөрсөн жилийн 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын хэлтсийн дөрвөн албан хаагч амь эрсэдсэн билээ.

Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон амь эрсэдсэн албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх хэд хэдэн арга хэмжээг албан хаагчдын гэр бүлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын гэр бүлийн зөвлөлөөс амь үрэгдсэн албан хаагчдын гэгээн дурсгалд зориулан “Алдрын буланг” байгуулжээ.  

Мөн гэнэтийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг, осолгүй, амар тайван, эрүүл энх байхыг бэлгэдэн “Очирваань” бурханыг Онцгой байдлын хэлтэст залсан байна. Аймгийн төв дэх Тусгаар тогтнолын талбайд амь эрсэдсэн албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж 1000 “Гэрэлт зул” тэнгэрт хөөргөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

“Гэрэлт зул” тэнгэрт хөөргөх ёслолд Онцгой байдлын хэлтсийн хамт олон, албан хаагчдын гэр бүлээс гадна иргэд оролцсон юм.

Эх сурвалж: www.nema.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж