“Хурд”-ын шинэ хэмнэл

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

“Хурд”-ын шинэ хэмнэл

Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагийнхан фенүүддээ шинэ хэмнэлээ мэдрүүлэхээр зэхээд байгаа аж. Энэ бол тэдний шинэ цомгийн ажил юм. “Хурд” хамтлагийнхан бичлэгийнхээ студийг шинэчлэн хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд 12 дуутай шинэ цомог нь бичлэгээ чанарын өндөр түвшинд хийж байгаа гэсэн шүү. Тэд хамгийн сүүлд 2010 онд "Хайрын салхи" цомгоо гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл аялан тоглолт хамтлагийн уран бүтээлчдийн бие даасан тоглолтыг үзэгчдэд хүргээд байсан билээ. Тэгвэл тун удахгүй тохиох хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулан 10 дахь цомгоо өлгийдөн авах нь ээ.

Сонирхуулахад, “Хурд “ хамтлаг энэ 20 жилийн хугацаанд нийтдээ есөн цомог,  2009 онд Монголын анхны “Live DVD” концерт, 2005 онд “Талархлын тоглолт”-оороо “Акоустик-2” DVD-ийг гаргасан байна. Урын сандаа 200 орчим дуу, 70 гаруй клиптэй болжээ. Түүнчлэн “Хурд” хамтлаг Монголын рок поп хөгжмийн дээд шагналуудыг нийтдээ 12 удаа хүртжээ. 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж