
Орон сууцны холбогдолтой бүхий л харилцаанд зайлшгүй хууль, эрх зүйн зохицуулалт нарийн байх ёстой бөгөөд түрээсийн байрны нэг м/кв-ын үнийг үнэн зөв, ил тод болгох, ус, дулааны төлбөрийн системийг боловсронгуй болгох хэрэгтэй байгааг иргэд хэлж буй. Тиймээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд иргэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаар дамжуулж, санал хүргүүлэх боломжтой ажээ.
У.БОЛОР