ББСБ-уудад санал хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

ББСБ-уудад санал хүргүүлжээ

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран ББСБ-уудад иргэдээс авч буй санхүүгийн үйлчилгээний хураамж, шимтгэлийг чөлөөлөх саналыг хүргүүлжээ. Тодруулбал, ББСБ нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэхдээ долоон төрлийн хураамж, шимтгэл авдаг судалгааг албаныхан гаргасан байна. ББСБ-уудын авч буй зээлийн өргөдөл, анкетын хураамж, шимтгэлийг чөлөөлөх, хүчингүй болгох нь тус байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж ийнхүү 31 ББСБ-дад санал хүргүүлсэн ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж