Сайдын далд мэргэжил тодров

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Сайдын далд мэргэжил тодров

УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт 25 дугаар телевизийн “Сайхан хооллоорой” нэвтрүүлэгт оролцохдоо далд мэргэжлээ ил болгов. Тэрбээр Австралид суралцаж байхдаа тогоочоор давхар ажилладаг байсан гэнэ. Сурахын хажуугаар жил гаруй “тогоо барьж”, бас гэргийнхээ хамт хөгшдийн асрамжийн газарт ажиллаж байснаа дурслаа. Тэгээд хамгийн их хийдэг байсан хоолоо телевизээр зааж үзүүлэв. Гахайн махтай тахианы боодог хэмээх нандин хоолоо шинэ жилээр голдуу хийдэг гэнэ.

Түүний тахианы боодог өндөр зэрэглэлийн рестораны хоол шиг тансаг харагдаж байна лээ. Бас дөрвөн хүүхдийн аав тэрбээр өндөг, луувангаар баяжуулсан бантан хийж, хүүхдэд хамгийн тэжээлтэй хоол гэдгийг тайлбарласан. Тийнхүү Д.Зоригт сайдын далд мэргэжил тодров.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж