Нутаг буцсан төлөөлөгчдийн зардлыг даажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Нутаг буцсан төлөөлөгчдийн зардлыг даажээ

Сүхбаатарын талбайд жагсагчдаас Ховд аймгийн төлөөлөгчид шаардлагынхаа хариуг авсан гэж үзээд буцаж байгаагаа өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн. Үүнийг жагсаалд оролцогчдын зүгээс өчигдөр “УИХ-ын дарга 2,5 сая өгсөн учраас Ховдынхон буцлаа. Өөр бусад тойргийн гишүүд ч 2,5 саяа бэлнээр өгөхөөр болсон” хэмээн мэдэгдсэн. Одоогоор УИХ-ын гишүүд тойргоосоо ирсэн жагсагчдад бэлэн мөнгө өгсөн эсэх нь тодорхойгүй ч УИХ-ийн гишүүн С.Бямбацогт, Д. Дэмбэрэл нар Ховдоос ирсэн цагсагчдын буцаж явах онгоцных нь тасалбарыг авч өгсөн, Ховд аймаг руу буцсан н.Батсайхан гэдэг хүн МАХН-ын гишүүн байсан талаар АНАТХ-ны гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэв. Мөн нутаг буцсан төлөөлөгчдийг аймгийнхан нь мод чулуу барин угтаж байгаа тухай ч хөдөлгөөнийхөн хэллээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж