“Дүнжингарав экспо” 2013 оны портер Н-100 бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

“Дүнжингарав экспо” 2013 оны портер Н-100 бэлэглэнэ

“Дүнжингарав Экспо” цоо шинэ 2013 оны Портер Н- 100 бэлэглэнэ

Дүнжингарав худалдааны төвийн Маркетингийн ахлах мэргэжилтэн А.Дөлгөөнтэй ярилцлаа.

– “Дүнжингарав Экспо” үзэсгэлэн худалдаан удахгүй болох гэж байна. Энд хэчнээн компани ямар шалгууртай оролцож байгаа вэ.  Энэ талаар тодорхой  мэдээлэл өгөхгүй юү?

– Дүнжингарав худалдааны төв нь тун удахгүй ашиглалтанд орох гэж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагааны хүрээнд хэд хэдэн томоохон ажлуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Үүний эхлэл болгож бид Монголдоо анх удаа хамгийн олон буюу 19 салбарыг хамарсан 1000 гаруй байгууллага оролцсон хамгийн том, хамгийн хүртээмжтэй, хүн бүхэнд хэрэгтэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааг хүн бүхний хэрэгцээнд тулгуурлан, байж болох бүхий л  чиглэлийг хамруулсан байгаа. Тухайлбал авто, боловсрол, барилга, хүнс, бэлэн хувцас, мэдээлэл технологи, эм, гоо сайхан, цахилгаан бараа, бэлэг дурсгал гээд иргэдийн өргөн хэрэглээний бүх зүйл орсон. Энэ бүх хүний хэрэгцээт салбаруудыг багтааснаар бид бүхэн гэр бүлийн бүх гишүүдэд хүрч чадах үйлчилгээг санал болгож байгаа, тухайлбал манай дээр хүрч ирээд аав нь гадаа машинаа үзээд, ээж нь хувцас хэрэглэл,  гоо сайхны барааг сонирхож, хүүхэд нь тоглоомоо авах боломжтой. Үүний зэрэгцээ бид  нэг дор 1000  хүн хүлээн хүчин чадалтай олон улсын хоолны танхимыг ажиллуулж мэргэжлийн байгууллага, чадварлаг тогооч нарын амтат халуун хоол, цай, кофе, хүйтэн ундаа, десерт зэргээр үйлчилнэ. Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аж ахуйн нэгж, компаниудад ямар нэгэн шалгуур байхгүй. Бүх хувь хүн албан байгууллагуудад нээлттэй.

– Үзэсгэлэн худалдааны гол зорилго юу вэ, хэд хоног болох вэ?

– Үндэсний үйлдвэрлэгчид болон бусад бизнес эрхлэгчдийг  нэг дор цуглуулж иргэдэд цогц үйлчилгээг үзүүлэхээр хичээн ажиллаж байгаа. Үзэсгэлэн худалдаа 05.24-05.30-ийг дуустал буюу 7 хоног үргэлжилнэ.

– Дүнжингарав Экспо-д оролцож байгаа байгууллагуудын дунд сугалаа заралсан гэж байна энэ талаар?

– Дүнжингарав экспо худалдаанд оролцож байгаа байгууллагуудын дунд сугалаа явуулж азтан компани тодруулна. Азын сугалаанд 2013 оны цоо шинэ Портер-H-100 шинэ машиныг бэлгэнд өгч байгаа юм. Хүмүүс гайхаж байналдаа, яагаад заавал Портер гэж? Суудлын хөнгөн тэрэг байж болоогүй юмуу гэж, ихэнхи сугалааны шагналууд нэг хэвийн бусдыгаа дуурайсан байдаг. Бид анх 2008 оноос эхэлж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, реклам сурталчилгаа, ПиАр, хэрэгжүүлж буй төсөл гээд бүхий л зүйлээрээ дандаа шинийг сэдэж бусдаас ялгарч олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тиймдээ ч энэ удаа үзэсгэлэн худалдааны үеэр хамтран ажиллаж байгаа байгууллагуудын дунд сугалаа заралж Портер машин бэлэглэхээр болсон. Энэ машин нь ямар ч байгууллагын альваа ажлыг нугалахад маш их үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой. Хүмүүс одоо гайхаж байгаа боловч шагналыг авах азтан нь авсныхаа дараа үнэхээр нүдээ олсон зөв шагнал байжээ гэж бодно гэдэгт бид итгэлтэй байна.

– Монголд анх удаа худалдааны томоохон цогцолбор удахгүй ашиглалтад орох нь. Энэ цогцолбор гэр бүлийн хэрэгцээнд илүү ойртож очих бололтой?

– Үзэсгэлэн худалдааны үеэр гэр  бүлийн хэрэгцээнд шаардлагатай бүхий л бараа материал энд байрлах юм. Харин үзэсгэлэн худалдаа дууссаны дараа хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй. Хувцас, бэлэн бүтээгдэхүүнд орно. Хүнсний бүтээгдэхүүн, тавилга бусад хэсэг нь манай B2 төв зүүн талд байрлах 3 давхар B-3 төв оны сүүлээр ашиглалтад орно. Одоо ашиглалтад орох хэсэгт бэлэн бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл худалдаална.

–    Хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй гэлээ. Энэ ямар учиртай юм бол?

–    Бид одоо ашиглалтанд орж буй талбайгаа үндсэн зориулалтаар нь ашиглана. Хүнсний бүтээгдэхүүний хувьд стандартын дагуу бүх шаардлагаа хангаад тусдаа хэсэгт  байршина. Хэд алхаад л хүнс бараа хоёр нь холилдохгүйгээр хүнс, бараа, электрон бараа гээд бүг тус тусдаа байх ёстой. Энэ нь  олон улсын шаардлагад нийцэж байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний хэсэг болох  B2 хэсгээ ашиглалтад оруулаад, В3 дээр гурван давхар барилга бий. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн бүх шаардлагыг бүрэн хангаж ажиллана. Энэ нь эргээд худалдан авагчид манай Худалдааны төвд ч тэр итгэл найдвар хүлээлгэж ажиллах байнгын үйлчлүүлэгч болох томоохон шалтгаануудын нэг болно гэж бодож байна.

–    Одоо ашиглалтанд орж байгаа B2 төв нь хэдэн Павилионтой вэ?

–  1092 ширхэг Павилион ажиллана. Дүнжингарав худалдааны төвийн онцлог давуу тал нь халуун дулаан орчинд, өвөл даарахгүй, зун халууцахгүй цэвэр агаар орчинд ажиллах боломж байна. 1092 иргэдийг тохилог Павилионоор хангах бөгөөд үүнийг дагаад ажлын байр гарч ирэх нь ойлгомжтой. Манай худалдааны төвийг түрээсэлж байгаа түрээслэгчдээ эрүүл мэндийн даатгалд хамруулна, мөн эд хөрөнгийн даатгал хийгдэнэ. Бид тэмдэглэлт баяр болгоныг түрээслэгчидтэйгээ тэмдэглэж , хамт олны уур амьсгал, багаар ажиллах орчинг бүрдүүлэх юм.

–  Түрээс хэдэн төгрөг байх бол. Урьдчилгаа төлбөр төлөх үү?

– Бид нээлтийн урамшуулал хөнгөлөлт зарласан. Зургаадугаар сард манай үндсэн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үед эхний ээлжид гурван сарын түрээсийг хөнгөлөхөөр ярилцсан. Энэ мэдээллийг тун удахгүй албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацна. Тиймээс манай худалдааны төвд талбай түрээслэхийг хүсч байвал удахгүй цацагдах мэдээллүүдийг цаг алдалгүй аваад эхэлвэл хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

– Зарим худалдааны төвийн түрээслэгчид танай талбайн түрээс өндөр байна гэж ярьж байна. Энэ тал дээр танай худалдааны төвийн байр суурь ямар байгаа вэ?

– Харахад үнийн ялгаа харагдаад байгаа юм шиг хэрнээ бодит үнийг тооцоод үзэхээр өөр байна.  Бусад худалдааны төв дээр наймаа эрхэлж байгаа түрээслэгчдийн ажлын орчин ямар байдаг билээ бид бүгд л мэдэж байгаа. Манай худалдааны төвийн хувьд галын аюулыг бүрэн шийдсэн, засвар үйлчилгээ, цэвэрэлэгээ үйлчилгээ, харилцаа үйлчилгээ, зохион байгуулагч, инженер техникийн хэлтэс, мэргэжилтнүүд ажиллахаас гадна тухайн түрээслэгчийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьсан. Манай түрээслэгчид даарахгүй, халууцахгүйгээр ажил үйлчилгээгээ орчин үеийн нөхцөлд ажиллаж чадна. Мөн бараа бүтээгдэхүүндээ санаа зовохгүй бөгөөд бид худалдааны төвөө бүрэн камержуулсан, хамгаалалтын алба ажиллаж байна. Олон давуу талыг аваад үзэхээр бусад худалдааны төвүүд хямдхан манайх үнэтэй гэсэн ойлголт буруу юм. Зарим хүн талбайн түрээсийг өндөр гэж харж байгаа боловч харьцуулаад үзэхээр түрээсийн үнэд асуудал байхгүй. Худалдааны төв гэхээр бохир заваан, хулгай зэлгийтэй байж болохгүй шүү дээ. Сайхан орчинд хямдхан үнээр бараагаа цуглуулаад явах нь иргэдийн хувьд таатай байх юм.

– Түрээслэгчдийн барааг хаана агуулах вэ. Багтаамжийн асуудлыг яаж зохицуулж байна вэ?

– Манай Павилионууд дээрээ агуулахтай, уг агуулах нь 1 тонн хүртэлх барааг даах даацтай. Тэгэхээр түрээслэгчид  дээрээ ачаа бараагаа хадгалж болно. Наймаа эрхлэгчид бараа материалаа наана цаана хийгээд байх шаардлага байхгүй. Нэгдсэн үйл ажиллагаа эхэлсний дараа чингэлгүүд байрлуулна. Том овортой бараа бүтээгдэхүүнийг агуулахад хийнэ.

– Эхний ээлжийн түрээслэгчид ирсэн байгаа харагдана. Ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

Манай худалдааны төв дээр ирээд дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн та 96998811, 96998866 утсуудаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

– Ярилцсанд баярлалаа, та бүхний санаачлан, зохион байгуулж буй 05.24-05.30-нд болох үзэсгэлэн худалдаанд тань амжилт хүсье, хэн бүхэнд хэрэг болж, хэрэгцээг нь хангасан нүдээ олсон сайн ажил болно гэдэгт итгэлтэй байна.

– Баярлалаа, Хамгийн анхны, хамгийн том, хамгийн хүртээмжтэй гэж тодотгож болох үзэсгэлэн худалдаан хүн бүрийг урьж байна. Мөн манай худалдааны төв тун удахгүй ашиглалтанд орно гэдгийг дахин дуулгахад таатай байна.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж