Намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10.00 цагт тус тус хуралдана. Намын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэгдэх хуулийн төслүүд болон зарим асуудлыг хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших намууд өнөөдрийн бүлгийн хуралдаанаар сонгуулийн бэлтгэл ажил, сурталчилгаа, менежмент зэргийг хэлэлцэх юм байна.

УИХ бүтэн жилийн дараа элэг бүтэн болж байгаа бөгөөд отгон гишүүд болох Д.Сумъяабазар, Д.Зоригт нар анхны бүлгийн  хуралдаандаа оролцох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж