Венесуэлийн ерөнхийлөгч Миранда мужид цэрэг оруулав

Хуучирсан мэдээ: 2013.05.12-нд нийтлэгдсэн

Венесуэлийн ерөнхийлөгч Миранда мужид цэрэг оруулав

Николас Мадуро,  Миранда мужид 3000 цэрэг оруулна. Уг мужийг сөрөг хүчний лидер Энрике Каприлес толгойлдог. Мадуро өөрийн шийдвэрээ гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор гэж тайлбарлажээ.

Фото: AFP 2013/ FRANCISCO BATISTA / PRESIDENCIA
Венесуэлийн ерөнхийлөгч  Николас Мадуро сонгуулийн гол өрсөлдөгч байсан Энрике Каприлесийн  удирдсан мужид 3000 цэргийн албан хаагч илгээж буйг бямба гаригт мэдэгдлээ. Гэмт хэргийн элементүүдтэй тэмцэх үүднээс гэж тэрээр өөрийнхөө шийдвэрийг зөвтгөсөн байна. Миранда муж нь Венесуэлийн хамгийн аюултай бүс нутаг гэж тэр үзэж байгаа аж. Сөрөг хүчний төлөөлөгчид Сукре, Барут районуудад цэргийг байрлуулна. Армийг гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэхэд ашиглах талаар тэд тавдугаар сарын эхээр зарласан байлаа. Мадурогийн хэлснээр цэргийн ажиллагаа хагас жил үргэлжлэх ба Латин Америкт хамгийн том гэгдэх нийслэлийн Петаре гэх фавелд (хороолол) цэрэг оруулна.

Сүүлийн жилүүдэд Венесуэлийн гэмт хэргийн төвшин дэлхийн хамгийн өндөр байгаа бөгөөд өнгөрсөн жилд хүн амины хэрэг 14 хувиар нэмэгдэн 16 мянгаас давжээ гэсэн албан ёсны мэдээ байгаа. Харин Observatorio Venezolano de Violencia байгууллагын илтгэлд өнгөрсөн жилд тус оронд 21,7 мянган хүн амний хэрэг гарсан нь 100 мянган хүн амд 73 аллага ноогдож байгаа гэсэн тоог гаргасан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж