Жон Керри Дамаскийг химийн зэвсэг хэрэглэсэн гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.12-нд нийтлэгдсэн

Жон Керри Дамаскийг химийн зэвсэг хэрэглэсэн гэв

Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн ноцтой баримтууд байгаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. Ассад өөрийн ард түмнийг пуужин, их буугаар устгаж байна гэж тэр хэлжээ.

Сирийн арми босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэнийг гэрчлэх “ноцтой баримт” байгаа тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зарлав. Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм “аймшгийн сонголт” хийн өөрийн ард түмний 70-100 мянган  хүнийг “хорт хий” хэрэглэн устгахад бэлэн байгаагаа харууллаа гэж Жон Керри  интернэт хэрэглэгчтэй явуулсан чатынхаа явцад энэ баасан гаригт мэдэгджээ. Чатыг Google концерн, NBC телевиз, АНУ-ын Төрийн депортамент зохион байгуулсан байв.

Дамаскийн удирдлага “өөрийн ард түмнийг СКАД пуужин, их буугийн тусламжтайгаар устгаж байна” мөн Сирийн сөргөлдөөнийг хилийн чанадаас удирдаж байгаа мэтээр итгүүлэхийг оролдож байна гэж Керри хэлсэн байлаа. Үүний өмнө Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Вашингтонд хандан Дамаскийн эсрэг арга хэмжээ авахыг уриалсан байлаа.

Тэр мэдэгдэхдээ Туркийн  цэргийн эмнэлэгүүдэд хорт хийд нэрвэгдсэн сиричуудыг эмчилж байгаа, Дамаск химийн зэвсэгтэй 200 пуужин хэрэглэсэн мэдээлэл Туркийн тусгай албаныханд байлаа гэлээ. Харин босогчид химийн зэвсэг хэрэглэх боломж байхгүй гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж