Халуухан бүсгүй Майли Сайрус

Хуучирсан мэдээ: 2013.05.12-нд нийтлэгдсэн

Халуухан бүсгүй Майли Сайрус

Эрчүүдийн  "Maxim" сэтгүүлийн дур булаам бүсгүйчүүдийг нэрлэжээ.
"Maxim"  сэтгүүлийн тодруулсан дэлхийн хамгийн дур булаам зуун эмэгтэйн ээлжит жагсаалттай дугаар худалдаанд гарахын өмнөх орой Майли Сайрус өөрийн шүтэн бишрэгч нарт Twitter-ээр хандан баяртай мэдээ дуулгасан байв. Тэр үнэхээр баяртай байлаа. Учир нь Майли Сайрус дөнгөж 20 насандаа дэлхийн хамгийн дур булаам эмэгтэй болжээ.

Майли "Maxim сэтгүүлийн ТОП-100-г тэргүүлсэндээ баяртай байна" гээд алтлаг усны хувцастай зургаа тавьсан байв.

Майли дэлхийн хамгийн секси эмэгтэйн "титэм"-ийг Израилийн топ модель Бар Рафаэлиас авсан юм. Сэтгүүлийн уншигчид америк бүсгүйг хамгийн дур булаам бүсгүйгээр сонгосон бол  Леонардо Ди Каприогийн найз бүсгүй байсан Бар Рафаэль уг жагсаалтад энэ удаа багтаж чадаагүй байна. Түүнчлэн "People" сэтгүүлийн энэ жилийн хамгийн дур булаам эмэгтэйгээр нэрлэгдсэн Гвинет Пэлтроу ч ТОП-100-д байсангүй. 

Мила Кунис.

Шилдгүүдийн жагсаалт:
  1. Майли Сайрус
  2. Селена Гомес
  3. Рианна
  4. Мила Кунис
  5. Женнифер Лоуренс
  6. Женнифер Лав Хьюитт
  7. Эшли Тисдейл
  8. Кейт Аптон
  9. Ванесса Хаженс
  10. Элиша Катберт.
  11. Кэти Перри
  12. Кейт Бекинсейл
  13. Тейлор Свифт
  14. Бейонсе
  15. Скарлет Йоханссон
  16. Оливия Уайльд
  17. Жессика Альба
  18. Арианни Селеста
  19. Эмма Уотсон
  20. Меган Фокс

Maxim сэтгүүлийн дур булаам эмэгтэйчүүдийн жагсаалтын 68-д бичигдсэн зохиомол эмэгтэйн хөргийг энэ зургаар төлөөлүүлжээ. Өнгөрсөн жилээс хойш Америкийн нэгдсэн улсад алдартай хөлбөмбөгчинг эхнэр авах гэж байгаа тухай ихээхэн шуугисан юм. Тэгээд уншигчид түүний сүйт бүсгүй гэсэн хиймэл хүүхнийг жагсаалтанд оруулжээ.

    Бэлтгэсэн Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж