Марж Симпсоны дүр болсон эмэгтэй АНУ-д нас баржээ

Хуучирсан мэдээ: 2013.05.12-нд нийтлэгдсэн

Марж Симпсоны дүр болсон эмэгтэй АНУ-д нас баржээ

“Симпсоныхон” хүүхэлдэйн киноны продюссер Мэтт Гроунингийн эх Маргарет
Гроунинг Портленд хотод 94 насандаа таалал төгсчээ. Энэ эмэгтэй Марж
Симпсон нэрээр “Симпсоныхон”  олон ангит киноны баатрын нэг болжээ.


Мэтт Гроунинг ба «Симпсоныхон» киноны баатрууд.
Фото: Alaric Lambert / AP

The Oregonian сонинд гарсан гашуудлын мэдээгээр, Маргарет Гроунинг 1919 онд төржээ. 1941 онд Линфилдийн коллежийг ангийнхаа Гомер Гроунингийн эхнэр болсон байв. Гомер түүнийг бүхнээс илүүтэйгээр инээлгэж чадсан учир шилэгдсэн гэж ярьдаг ажээ.

Гомер Маргарет Гроунинг  нар таван хүүхэд төрүүлсэн нь Патти, Марк, Мэтт, Лиза, Мэгги нэртэй байв. Өрхийн тэргүүн 1996 онд өөд болжээ.

Мэтт Гроунинг наяд оны сүүлчээр “Симпсоныхон” киноны зохиол дээр ажиллахдаа  инээдмийн цувралынхаа баатруудад өөрийн олон тооны хамаатан садныханы нэрийг өгсөн байлаа гэж The Daily Telegraph сонинд тэмдэглэв. Ингээд Марж, Гомер Симпсо, тэдний охид Лиза ба Мэгги, Маржийн дүү эмэгтэй Патти нар гарч ирсэн байв. Маргарет Гроунинг ярилцлага өгч байхдаа өөрийг нь хэзээ ч Марж гэж дуудаж байгаагүй, киноны баатартай адилгүй гэж байлаа.Харин Маржид дуртайн учир нь тэр  гэр бүлийн ганц эвлэрүүлэгч байсан хэмээн ярьдаг байжээ. “Симпсоныхон” цуврал 1989 оноос хойш гарч байгаа Америкийн телевиз дэх хамгийн урт олон ангит цуврал юм. Өдөө “Симпсоныхоны” 24 дэх улирал гараад байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж