Парламентын доод танхимын сонгууль өчигдөр эхэллээ. Гэтэл энэ өдөр Пакистаны өмнөд боомт Карачид дөрвөн ч удаа дэлбэрэлт болж, 13 хүн амиа алдаад байна. Ардын үндэсний намын нэр дэвшигчийн машины дэргэд эхний бөмбөгийг дэлбэлжээ.
Фото: Asif Hassan / AFPБөмбөгдөлтийн үеэр 35 хүн шархаджээ. Тэдний зарим нь үхлийн ирмэгт байгаа гэнэ. Үүний дараа Пешеварт нэг бөмбөг дэлбэрч, найм орчим хүн хэлмэгджээ. Мөн нийслэл болон бусад хотуудад бөмбөг дэлбэрч, амиа золиослогч нар террор хийсэн байна. Дөрөвдүгээр сарын дундуур Сват голын хөндийд АҮН-ын орон нутгийн лидер Мукаррам Шахын машиныг дэлбэлж, түүнийг хөнөөсөн хэрэг гарч байлаа. Дараа нь Пакистаны баруун хойд нутагт намын зүтгэлтнүүдэд халдсан ч азаар хүн амь эрсдээгүй юм. Ардын үндэсний нам нь “Талибан” хөдөлгөөнтэй идэвхтэй тэмцэхийн төлөө байдаг улс төрийн гурван том хөдөлгөөний нэг юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР