Каддафийн төрөлх хотыг бөмбөгдөв

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Каддафийн төрөлх хотыг бөмбөгдөв

Ливийн лидерийн төрсөн хот Сиртийн цэргийн байгууламжид НАТО-гийн онгоцнууд агаарын цохилт хийжээ. Энэ тухай Reuters нутгийн хэвлэлээс иш татан мэдээлсэн байна.  “Аль-Жамахирия” телевизийн мэдээгээр Эль-Азизия хотыг эвслийн онгоцнууд бас бөмбөгджээ. Үрэгдэж, шархдагсдын талаар мэдээлээгүй байна. Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн мэдээгээр НАТО-гийн нисэх хүчин байлдааны 60 нислэг хийж зургаан зэвсгийн агуулах, нэг танк, хоёр хуягт, нэг нисдэг тэрэг, пуужингийн гурван суурийг устгасан байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж