Ливийн байдал мухардалд орсныг Обама зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Ливийн байдал мухардалд орсныг Обама зөвшөөрөв

Ливийн байдал мухардалд ороод байгааг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама баасан гаригт хүлээн зөвшөөрөөд агаарын ямар ч цохилт амжилт олохгүй байна гэв.

Ассошиэйтед Пресс агентлагт ярилцлага өгөхдөө тэрээр “хуурай замын цэргийн ажиллагаа мухардалд орсон” гэлээ. Мөн тэрээр НАТО-гийн явуулж буй ажиллагаа өөрт нь өндөр сэтгэгдэл төрүүлснийг хэлсэн байна.

Муаммар Каддафид бүхий л талын шахалт ирж, түүний хөрөнгө мөнгө зэр зэвсгийн нөөц шавхагдаж буйг тэр хэлжээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж