
IRNA агентлаг мэдээлснээр удалгүй “сайед-2” системийг тус орны районуудад байрлуулж эхлэх гэнэ. Цогцолбор нь хоёр шатлалт пуужингаар зэвсэглэгдсэн бөгөөд секундэд 1200 метрийн хурдтай пуужингууд нь дунд болон доогуур өндөрт нисэх байг устгах чадвартай гэнэ.
Армийн баталж байгаагаар уг систем нь дайсны цахилгаан саадыг туулах чадалтай гэнэ.
Ш.САМБУУ