Аль замууд хаалттай байна вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.11-нд нийтлэгдсэн

Аль замууд хаалттай байна вэ?

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гурван чиглэлийн замыг хааж, засварын ажил хийж байна. Тухайлбал, Дандарбаатарын гудамж буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос хойш Цайз захын уулзвар хүртэлх 0.9 км авто замыг энэ сарын 14-нийг хүртэл, Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замыг энэ сарын 20-ныг хүртэл хааж, замын засвар, шинэчлэлийн ажил хийх юм. Мөн он дамжин засч байгаа Сэлбийн хос гүүрний шинэчлэлтийн ажлын хүрээнд гүүрний хойд талын хөдөлгөөнийг хааж, урд талын хөдөлгөөнийг сөрөг болгосон бөгөөд замын уг зохицуулалт долдугаар сар хүртэл үргэлжлэх ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж