Хиллари Клинтон Сөүлд айлчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Сөүлд айлчилжээ

АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Өмнөд Солонгосын албан ёсны удирдлагатай Пхеньяны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг сэргээх талаар ярилцлаа.

Бямба гаригт Хиллари Клинтон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Сон Хвантай хэлэлцээр хийгээд ням гаригт ерөнхийлөгч Ли Мен Бактай уулзан хоёр орны харилцааны талаар ярилцсан байлаа. Дараа нь  Төрийн нарийн бичгийн дарга Японд айлчлахаар хөдөлжээ.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн зургаан талт хэлэлцээр хоёр жилийн турш зогсоод байгаа юм. Вашингтон, Сөүл хоёр Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаагүй нөхцөлд хэлэлцээрийг явуулахгүй гэж мэдэгдээд байгаа билээ. Азийн айлчлалаа хийхийн өмнө Хиллари Клинтон Берлинд Оросын Гадаад хэргийн сайдтай уулзан Хойд Солонгосын талаар санал солилцсон байлаа.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж