Хуучирсан мэдээ: 2013.05.11-нд нийтлэгдсэн

Ягаан зангианы нууц

Д.Сумъяабазар, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн нь өчигдрийн онцлох үйл явдлын нэг байлаа. Тангараг өргөх асуудлаар МАН, АН тохиролцоонд хүрсэн тул өчигдөр үдээс хойш гэнэтхэн Төрийн ордонд дуудагдсан Д.Сумъяабазар намын “ах”-ынхаа тусаар дэгжирхэж аваад тангаргаа өргөв. Туршлага дутуу, бэлтгэл муутай гэхээсээ илүүтэй тангараг өргөх эсэх нь эргэлзээтэй байсан тул Д.Сумъяабазар зангиа зүүлгүй ордонд морилжээ. Ингээд л аваргатай харьцуулахад ахмад, туршлагатай гишүүн М.Энхболд зангиагаа тайлж өгснөөр отгон гишүүн ганган ягаан торгон зангиатай тангаргаа өргөж, тугандаа мэхийв.

М.Энхболд гишүүн ч өрөөнөөсөө “жоор”-оо гаргаж, өөр нэгэн ягаан зангиагаар гоёсон харагдана лээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж