Хошиказэ, Сококурай хоёр сумогоос хөөгджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Хошиказэ, Сококурай хоёр сумогоос хөөгджээ

“Даваа наймаалцах” хэрэгт холбогдсон сумочдын тоог хоёроор нэмсэн макүүчи зиндааны Сококурай болон жюүрё зиндааны бөх Хошиказэ нар сайн дураараа зодог тайлахаас татгалзсан учир Японы сумогийн холбоо энэ сарын 14-ны өдөр хоёр сумочийг хөөх шийдвэр гаргажээ.

Сумочдод нэг удаагийн тэтгэмж болгон мөнгө олгодог ба Хошиказэд 2,2 сая иен, Сококурайд 5,29 сая иений тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Өвөрмонголын сумоч Сококурай энэ мөнгийг авахаас татгалзсан бол Хошиказэ “Би энэхүү мөнгийг дөрөвдүгээр болон тавдугаар сарын цалин гэж бодоод авлаа” гэсэн байна.

Уг хоёр сумоч “Даваа наймаалцах” хэрэгт холбогдолгүй хэмээгээд шүүхэд гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэх тухайгаа мөн мэдэгджээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж