Д.Зоригт, Д.Сумъяабазар нарын асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Д.Зоригт, Д.Сумъяабазар нарын асуудлыг хэлэлцэж байна

Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг УИХ-д танилцуулж, энэхүү асуудлаар гишүүд санал шүүмжлэлээ хэлж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “…С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгуулийн сурталчилгаанд бага насны хүүхдийг татан оруулсныг шүүхээс тогтоосон. Улсын дээд шүүхээс С.Чинзоригт, Шүүхийн дээрх шийдвэрийг эцсийн шийдвэр болох тухай хариу хүргүүлсэн байна. СЕХ нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн болно. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Д.Зоригт, Д.Сумъяабазар нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Ингээд гишүүд саналаа хэлэх болоход гишүүн З.Батзандан “Өвөрхангайн сонгуулийн асуудал бүрэн шийдэгдсэн байсан бол Д.Зоригтын нэрийг Г.Батхүүтэй яагаад цугт нь оруулж ирээгүй юм бэ. Сумъяабазарын асуудал дээр ч ялгаагүй. Тэр цагийг 20 цагт дуусгах 22 цагт дуусгах эсэх маргаанд Д.Сумъяабазар буруугүй шүү дээ. Ер нь Сонгуулийн Ерөнхий хороо ажлаа хийж чадах юм уу” гэв.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Бид шүүхийн шийдвэрийн үндсэн дээр, хуулийн хүрээнд, СЕХ-ны хуралдаанаар асуудлыг шийдсэн” гэв.

Хуралдаан үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж