Лондонгийн оркестр олимпийн сүлд дууллыг эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Лондонгийн оркестр олимпийн сүлд дууллыг эгшиглүүлнэ

Лондоны Филармони оркестр 2012 оны Олимпын наадамд оролцох 205 орны сүлд дуулалыг тоглох гэнэ.

Олимпын нээлтийн ажиллагаа, медаль гардуулах ёслолын үеэр эгшиглэх ялагч орны сүлд дуулалыг тоглох филармони оркестрыг  хөгжмийн зохиолч, удирдаач, Филип Шеппард удирдах гэнэ. Филармони оркестр Лондоны “Abbey Road” студид бэлтгэлээ ирэх тавдугаар сард эхлүүлэх ажээ. Удирдаач Шепперд нэр хүндтэй тус студи хөгжимчдөд онгод хайрлана  гэж найдаж байгаа гэнэ. 2012 оны Лондоны Олимпын зохион байгуулагч, Олимпын хошой аварга Лорд Күй “Ялалт байгуулсан агшинд эх орныхоо сүлд дуулалыг сонсох тамирчин хүний хувьд хамгийн давтагдашгүй мөч байдаг.” гэжээ.

Н.Соло
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж