Сэтгүүлчид торгон хилийн зүг хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид торгон хилийн зүг хөдөллөө

Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойг угтан зохион байгуулж буй аялалд оролцогчид өнөө өглөө ХХЕГ-ын гаднаас хөдөллөө. “Сэтгүүлчид эх орны хилд” энэ удаагийн аялалд телевиз, сонин, радиогийн нийт хориод уран бүтээлчид оролцож байгаа юм. Тэд Өмнөговь аймгийн хилийн хэсгээр тав хоногийн турш аялж хил, хилчдийн алба, ажил амьдралтай нь танилцан тэдний тухай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж ирэх зорилготой явж байна. Энэ удаагийн аяллыг Хил хамгаалах байгууллага, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулжээ. Тиймээс ч аян замд гарч буй уран бүтээлчдээ гаргаж өгөхөөр Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Б.Галаарид, УЗГ Ү.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга Х.Батхишиг нар хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр Ү.Хүрэлбаатар уран бүтээлчиддээ хандан нэгэн цул болж олон сайхан уран бүтээлийн санаа сэдэлтэй, олз омог дүүрэн ирэхийг хүсэн ерөөж, хамгийн гол нь аян замдаа бартаа саадгүй сайн явахыг хүсэн ерөөсөн юм. Тус аяллыг Сэтгэл зүй, соёл сурталчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Баатарсүрэн ахлан аян замдаа ийн гарлаа.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж