
“Харанга” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ойн баярын арга хэмжээг Я.Одсүрэнгийн тоглолтоор нээсэн нь учиртай гэнэ. Энэ нь түүний өнгөрсөн жил гаргасан “Харангын Я.Одсүрэн” цомгийн баяр бөгөөд хоёр дахь бие даасан тоглолт нь юм. 2011 онд “Харанга” хамтлаг Драмын театрт “Амьдрал-2” тусгай тоглолтоо тоглож байсан. Үүнээс хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гараагүй байгаа. Хоёр жилийн дараа Я.Одсүрэнгийн тоглолтын тайзнаа хамтлагаараа гарч байгаа нь энэхүү тоглолтын нэгэн онцлог болж байна. Иймдээ ч тоглолт болохоос сарын өмнө тоглолтын бэлтгэлдээ гарсан бөгөөд тоглолтыг “On’n Off” продакшн найруулж байна.
Г.ДАША