Арбитрийн шүүхийн шийдвэр гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Арбитрийн шүүхийн шийдвэр гарна

“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал  асан С.В.Паушок  Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын Арбитрийн шүүхэд өгч  тэрбум ам.доллар нэхэмжилсэн билээ. Тэрхүү маргааны шийдвэр энэ сард багтаж гарах ёстой. Арбитрийн шүүхийн шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэлээс тодрууллаа.

-“Алтан дорнод Монгол” ком­панийн гүйцэтгэх захирал С.В.Паушокыг нутагт нь эрүү­гийн хэрэг үүсгэн шалгах болсон  гэх мэдээлэл үндэслэлтэй юу?

-ОХУ-ын манай талтай бай­гуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу С.В.Паушо­кыг өөрийнх нь ул­сын ну­таг дэвсгэрт шалгаж, мате­риалыг нь манай улсад явуулах хүсэлтийг хурдан шийдвэрлэнэ гэх захидлыг ОХУ-аас Улсын Ерөнхий прокурорт ирүүлсэн гэсэн.

-Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан уу. Энэ сард  батгаж гарна гэсэн мэдээллийг та өмнө нь өгч байсан?

-“Алтан дорнод  Монгол” ком­па­ни  Монгол Улсын Засгийн газ­рыг Олон улсын Арбитрийн шүү­хэд өгсөн маргаан гурван жил сунжирч байна.  Арбитрийн шүүхээс бидэнд өгсөн мэдээллээр  энэ сард багтаж шийдвэр гарна гэсэн. Тэгэхээр энэ долоо хоногт шүүхийн шийдвэр ирэх байх. Бид  хүлээлтийн байдалтай байна.

-“Алтан дорнод Монгол” ком­панийн гүйцэтгэх захирал асан С.В.Паушок арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан нь нотлогдсон уу?

-Татвараас зайлсхийсэн, Зоос, Анод банкаар дамжуулан мөнгө угаасан хэрэгт С.В.Паушок сэ­жигт­нээр татагдан шалгуулж байсан юм. Түүнийг  яллах нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэж болно.

Н.БҮЖИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж