Амиа алдагсдын тоо 1000-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Амиа алдагсдын тоо 1000-д хүрчээ

Бангладешийн Дака хотод хоёр долоо хоногийн өмнө “Rana Plaza” гэх барилга нурснаас болж, амь үрэгдэгсдийн тоо 1021-т хүрсэн тухай албаныхан мэдээлжээ. Одоогийн байдлаар барилгын нурангийг цэвэрлэх ажил 90 гаруй хувьтай явагдаж байгаа ба ирэх баасан гаригт сүүлчийн үлдэгдлийг бульдозероор цэвэрлэснээр цэвэрлэгээ бүрэн дуусах гэнэ.

Найман давхар бүхий “Rana Plaza” барилга нурсны дараа аврах албаныхан 2437 хүнийг барилгын нуранган дороос эсэн мэнд аварч, гаргасан байна. Түүнчлэн Бангладешийн албаныхан амь үрэгдэгсдийн цогцосыг таниулах ажлыг эхлүүлээд байгаа ба хэн болох нь танигдахгүй болсон цогцосыг биед нь байсан ажлын үнэмлэх юмуу гар утасных нь тусламжтайгаар эсвэл шаардлагатай нөхцөлд ДНК-ын шинжилгээгээр хэн гэдгийг нь тогтоож  ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч байгаа гэнэ. Үүний зэрэгцээ энэ долоо хоногийн эхээр 11 давхар барилга бүхий хувцасны үйлдвэрт гал гарсны улмаас найман хүн амь үрэгдээд буй юм. 

Эдгээр бүх осол, аваарын дараа Бангладешийн Засгийн газраас өчигдөр хувцасны үйлдвэрүүдэд шалгалт хийж, 18 үйлдвэрийг аюулгүй байдал хангаагүй гэх шалтгаанаар хаах арга хэмжээ авчээ.

Б.АНХТУЯА




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж