“Гэр бүлийн үнэ цэнэ” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

“Гэр бүлийн үнэ цэнэ” хэлэлцүүлэг боллоо

“Гэр бүлийн үнэ цэнэ” төвийн бүсийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа

"Гэр бүлийн үнэ цэнэ” үндэсний хэлэлцүүлэгийн зорилго чиглэлийн  хүрээнд орон нутагт өрнөх онцлог, шинээр тодорхойлсон хэрэгцээ дэвшүүлсэн саналын тойм, оролцогчдын идэвх зохион байгуулалт зэргийн талаар орон нутагт харилцан мэдээлэл солилцох хэлэлцүүлгээс төрийн байгууллага албан тушаалтанд хандсан саналыг нэгтгэн үндэсний зөвлөгөөнд хүргэх бэлтгэлийг хангахад чиглэсэн хэлэлцүүлэг зохион байгуулагчдын бүсийн зөвлөлдөх уулзалтыг 2013 оны 05 дугаар сарын 07-ны  өдөр Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Бүсийн уулзалтыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, НХҮЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХТҮГ, Аймгийн ЗДТГ, НХХ, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, НХҮХ, Дэлхийн зөн ОУБ–иуд хамтран зохион байгууллаа. Бүсийн уулзалтанд УБ, Дархан, Орхон,Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгуудын төлөөлөл  43 хүн оролцож:

-Нийт иргэд болон зорилтот бүлэгт чиглэн орон нутагт өрнөсөн хэлэлцүүлгийн зохион байгуулалт арга зүйн шинжилгээ

-Тулгамдсан асуудлын хэрэгцээ, шаардлага дэвшүүлсэн асуудал түүнийг шийдвэрлэх талуудын үүрэг  оролцоо , шинжилгээ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний  үр дүн үр нөлөөний шинжилгээ

-Гэр бүлийг дэмжих төрийн бодлогод дэвшүүлэх санал зөвлөмжийн шинжилгээ сэдвээр 4 бүлэгт хуваагдан аймгуудад өрнөсөн хэлэлцүүлэгийн талаар мэдээлэл  хийж, бүлэг тус бүрээс  дүгнэлт гаргалаа.

Мөн энэ арга хэмжээний хүрээд улсын хэмжээнд видео хурал зохион байгуулагдаж бүсийн уулзалтуудаас гарч байгаа асуудлаа харилцан солилцлоо.

Дэлхийн зөн ДНХХ-ийн дэмжлэгтэйгээр УБ их сургуулийн гэр бүл судлалын тэнхимын эрхлэгч доктор Оюунэрдэнэ "Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр иргэд олон нийтэд лекц зохион байгууллаа.

Эх сурвалж: www.darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж