Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Оддын секс нууц

Angelina Jolie 14-тэй байхдаа анхны найз хөвгүүндээ охин биеэ өгчээ. Секс болон тухайн үеийн сэтгэл санааны байдал “хангалттай” байгаагүйгээс Jolie уурлан хутга шүүрэн авч, найз хөвгүүнээ гэмтээж байжээ. Уурласан найз хөвгүүн нь ч бас эргээгээд Jolie-г гэмтээж байсан тухай Холливуудын сайхан бүсгүй нууж хаалгүй ярьж байсан удаатай. Brad энэ тухай анх сонсоод яаж хүлээж авсан бол оо?

Дуучин Lilly Allen ижил хүйстэнтэйгээ секс хийхийг мөрөөддөг байсан тухайгаа ярьж байлаа. Тэгээд ч зогсохгүй тэр Сан-Диегод хоёр ихэр дур булаам бүсгүйтэй үнсэлцэж байсан гэнэ.

Гэрлэлтийн дараа сексийн гал халуун харилцаагаа хэрхэн хадгалах талаар дур булаам дуучин Beyonce энгийн бөгөөд инээдтэй ч гэмээр юм шиг нэгэн дүрэмтэй. Энэ нь ердөө л LBD буюу жижиг хар даашинзны тухай юм. “Эмэгтэй хүн болгонд ямар ч байсан нэг жижиг хар даашинз байдаг байх. Хэрвээ байхгүй бол заавал нэгийг авах хэрэгтэй. Учир нь тэдэнгүйгээр үйл явдал өрнөнө гэж үү. Надад лав нэлээн хэдэн үнэхээрийн секси жижиг хар даашинз бий. Гэр бүлдээ сексийн уур амьсгалаа гал халуун хэвээр байлгахад жижиг хар даашинз маш их тус нэмэртэй” гэж ярьжээ.

“FutureSex/LoveSounds” нэртэй сүүлийн цомгоо гаргасан Justin Timberlake секс, хөгжим хоёрыг хольж чаддаггүй нэгэн. Сексийн үед дуу хөгжим яваад эхлэхээр Justin эмэгтэй хүнээс илүү хөгжмөнд анхаарлаа хандуулчихдаг болохоор тэр. Justin энэ талаар “Би сексийн үед хөгжим явахыг ёстой тэвчдэггүй. Оюун санаа үймэрчихдэг юм” гэж ярьжээ.

Жүжигчин Sienna Miller 16-тай байхдаа охин насаа үдэж байжээ. Тэрээр анхны учралынхаа талаар “Миний ээж намайг гэртээ найз хөвгүүнээ дагуулж ирэхэд уурлаагүй. Угаасаа ээж надад Хэрвээ чи секс хийвэл заавал гэртээ л хийгээрэй, өөр энд тэнд би чамайг охин биеэ хүнд өгөхийг зөвшөөрөхгүй гэж хэлж байсан юм” гэж ярьж байсан удаатай. Ээж Miller ч ухаантай зөвлөгөө өгчээ.

Christina Aguilera, түүний нөхөр Jordan Bratman хоёр завгүй ээж, аавууд болсон. Орой хүүгээ унтангуут асрагчид нь найдаж үлдээгээд шинэхэн аав, ээж хоёр зугаалахаар гардаг гэнэ. “Бид хүүгээ асрагчтайгаа найдвартай гарт байгаа гэж бодохоор л тайван гарч зугаалж чаддаг.Хамтдаа дарс хувааж уугаад гэртээ орж ирээд нөгөө ажлаа хийдэг. Зугаатай шүү. Заримдаа ням гаригийг орноосоо нэг ч босохгүй шахам өнгөрүүлдэг” гэж Christina “Glamour” сэтгүүлд ярьжээ.

Арван жилийн харилцааны дараа ч David болон Victoria Beckham хоёр бие биенээсээ уйдаагүй байна. Нууц нь юундаа байна аа? Тэд Лос Анжелост өөрсдийн байнга орох дуртай караоке баарандаа орж, огтоос танихгүй хүмүүс шиг бие биедээ сээтэгнэж, тачаангуй бүжиг бүжиглэж загас наадуулдаг тухайгаа ам алджээ.

Жүжигчин Kate Beckinsale-д нөхөртэйгээ сексийн амьдралаа оргилсон чигээр нь байлгахад интернэтийн өндөр хурд л хэрэг болдог гэнэ. Нөхрөөсөө тусдаа өөр газар яваа үедээ байнга вэб камераар бие биенээ харж кибер секс хийдэг тухайгаа Kate нууж хаалгүйгээр “Кибер сексийн үед нөхөр маань намайг ямар хувцас өмсөж, юу хийх ёстойг бүгдийг зааварчилдаг. Би бүхнийг түүний хэлснээр хийдэг. Кибер сексгүйгээр би сексийн амьдралаа төсөөлж чадахгүй” гэж ярьж байсан.

Eva Longoria франц хэлийг хамгийн секси хэл гэж бодох болсон аж. Тиймдээ ч нөхрийнхөө төрөлх хэлийг гаргууд сайн сурахаар чармайж байна. Тэрээр энэ тухайгаа “Миний мэдэхээр франц хэл хамгийн секси. Tony бид хоёр сексийн үед францаар ярих дуртай. Тэр намайг францаар ярихад илүү ихээр өдөөгддөг” гэж ярьжээ.

Холливуудын хамгийн царайлаг залуучуудын нэг болох Orlando Bloom 14-тэй байхдаа эр хүн болжээ. Тэр эгчмэд бүсгүй түүний амьдралд учирсан гайхалтай эмэгтэйчүүдийн нэг байсан бөгөөд түүнтэй унтсанаас хойш өнөөдрийг хүртэл Orlando эмэгтэйчүүдийг тэр эмэгтэйтэй адилтгаж, харж сонжих гээд байдаг гэнэ.

Супермодель Heidi Klum, түүний нөхөр дуучин Seal хоёр сексийг хаана ч хэзээ ч хийж болно гэж боддог. Тэдэнд энэ тал дээр ямар ч дүрэм журам байхгүй гэнэ. “Хонгор минь, хоёр цагт тагтан дээр, зургаан цагт хувцасны шүүгээнд хийвэл ямар вэ гэж бид ярилцдаг” гэж Heidi сексийн нууцаасаа дэлгэж байжээ.  


Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж